ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Та тухайн сургалтад хамрагдсанаар Япон хэлний анхан шатны N5, N4 түвшинтэй болох ба N5 түвшний 644 шинэ үг, 80 ханз, 84 дүрэм. N4 түвшний 571 үг, 197 ханз, 132 дүрмийг мэргэжлийн багш танд зааж сургах болно. Япон хэлний сургалтад хамрагдсанаар тусгай ур чадварын дадлагажигч, Японд хэлний бэлтгэл, коллеж, их сургуульд дэвшин суралцах зэрэг олон боломжуудын суурь тавигдана. Япон хэлний түвшин авснаар та анхлан Япон улсад очоод өөрийгөө танилцуулах өөрийгөө илэрхийлэх анхан шатны мэдэгдэхүүнтэй болохоос гадна таны мэргэжил дээшилж цаашлаад виз мэдүүлэг, виз сунгалт зэрэгт нөлөөлдөг давуу талтай. Та сургалтад хамрагдахаар бол сургалт эхлэх хугацаанаас ажлын 5 хоногийн өмнө утсаар холбогдож бүртгүүлээрэй.
СУРГАЛТЫН ТӨРӨЛ
N5, N4
ХУГАЦАА
Сургалт эхлэх өдөр:
1 сарын 2 (хамрагдах хугацаа 4 сар)
Сургалт эхлэх өдөр:
5 сарын 1 (хамрагдах хугацаа 4 сар)
Сургалт эхлэх өдөр:
9 сарын 1 (хамрагдах хугацаа 4 сар)
Сургалтын өдөр:
1-4 дахь өдөр
Сургалт явагдах цаг: 8:30~11:00
ТӨЛБӨР
1 сарын 250,000₮
Та хүнс, зочид буудал, асаргаа, газар тариалан, мал аж ахуй, барилга гэсэн 6 мэргэжлээс сонгож тусгай ур чадварын дадлагажигчийн шалгалтад бэлдэнэ. Энэхүү шалгалтад тэнцсэнээр сонгосон мэргэжлийнхээ дагуу Япон улсад тусгай ур чадварын дадлагажигч түвшин 1 хөтөлбөрт хамрагдан 5 жилийн хугацаагаар явах боломжтой. Мөн тусгай ур чадварын дадлагажигч түвшин 1 хөтөлбөрөөр Япон улсад очсоны дараа 5 жилийнхээ хугацааг дуусгахгүйгээр дундаасаа тусгай ур чадварын дадлагажигч түвшин 2 хөтөлбөр лүү шалгалт өгч шилжин орох боломжтой. Тусгай ур чадварын дадлагажигч түвшин 2 хөтөлбөрт орсноор таны оршин суух визний хугацаанд тогтоосон хязгаар байхгүй болох ба гэр бүлээ татан авах боломжтой болно. Таны сонгосон мэргэжилтэй холбоотой шалгалтад бэлдэх материал жишиг тест зэргийг манай байгууллага бэлдэж мэдээллээр хангах ба шалгалтад тэнцүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах болно.
СУРГАЛТ
Онлайнаар
ХУГАЦАА
Сургалт эхлэх өдөр:
1 сарын 2 (хамрагдах хугацаа 1 сар)
Сургалт эхлэх өдөр:
3 сарын 3 (хамрагдах хугацаа 1 сар)
Сургалт эхлэх өдөр:
5 сарын 1 (хамрагдах хугацаа 1 сар)
Сургалт эхлэх өдөр:
7 сарын 1 (хамрагдах хугацаа 1 сар)
Сургалт эхлэх өдөр:
9 сарын 1 (хамрагдах хугацаа 1 сар)
Сургалт эхлэх өдөр:
11 сарын 3 (хамрагдах хугацаа 1 сар)
ТӨЛБӨР
1 сарын 390,000₮
ДЭЭРХ СУРГАЛТАД ХАМРАГДАХЫГ ХҮСВЭЛ ДООРХ УТАСААР ХОЛБОГДОЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ