ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Ур чадварын дадлагажигч болсноор Япон улсын хөдөлмөрийн гэрээний дагуу төрөл бүрийн ур чадвар, технологи болон мэдлэгийг олж авах болно. Ур чадварын дадлагажигчийн тогтолцоо нь Японы аж үйлдвэрүүдэд ур чадвар эзэмших, нутаг буцсаны дараа өөрийн эзэмшсэн ур чадвараа ашиглан өөрийн улсын аж үйлдвэрийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм. Энэхүү хөтөлбөр нь 91 мэргэжлийн 167 төрлийн ажил мэргэжлээс сонгох боломжтой бөгөөд тухайн мэргэжлээсээ шалтгаалан хугацаа нь 1 жил, 3 жил байна. Эхэлж сонгосон компанидаа дадлагынхаа хугацаагаа дуусгах үүрэгтэй байдаг. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар тодорхой хэмжээний мөнгө цуглуулж санхүүгийн эх үүсвэртэй болох, түүнийгээ ашиглан их дээд сургуульд сурах, бизнесийн гараагаа эхлэх, үр хүүхдийнхээ боловсролд зарцуулах зэрэг олон сайхан үр дүн гарсаар байна. Мөн манай залуус өндөр хөгжилтэй улсын нийгмийн харилцаа, хүн хүнээ хайрлан дээдлэх ёс гэх мэт эрүүл нийгмийн харилцааг Монгол улсдаа нэвтрүүлж байгаа билээ.
УР ЧАДВАРЫН ДАДЛАГАЖИГЧААР ЯПОН УЛС РУУ САР БҮР ЯВУУЛЖ БАЙГАА ТУЛ ДООРХ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТАНИЛЦАЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ
ТАВИГДАХ ШААРДЛАГА
Монгол улсын иргэн байх
18 нас хүрсэн байх
Хууч өвчин, бэртэлгүй байх
Гэмт хэрэгт холбогдоогүй байх
Япон хэлний мэдлэггүй байж болно
ДАДЛАГАЖИГЧААР ЯВАХ ХУГАЦАА
1 жил
3 жил
Сунгах боломжтой
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ӨМНӨХ СУРГАЛТ
Сонгон шалгаруулалтын өмнөх сургалт ажлын 5 өдөр байна.
Энэ хугацаанд өөрийн овог нэр, нас, гэр бүлийн тоо, сонирхол,
зорилго гэх мэт анхан шатны танилцуулгыг Япон хэлээр сурч эзэмшинэ.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
Япон улс руу явах эсэхийг ажлын 5 өдөр шийднэ.
Япон улсын дадлагажуулах компани,
ур чадварын дадлагажигчийг хариуцах Япон улсын нийгэмлэг гэсэн байгууллагууд
Япон улсаас биечлэн ирэх эсвэл онлайнаар сонгон шалгаруулалтыг хийнэ.
Монгол талын илгээгч байгууллага сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
Сонгон шалгаруулалтын хариу тухайн өдөр гарна.
ТЭНЦСЭНИЙ ДАРААХ СУРГАЛТ
Япон улсын цагаачлалын газар, OTIT гэсэн 2 газарт Япон улс руу зорчих ур чадварын
дадлагажигчийн визийн хүсэлтийг илгээнэ. Хариу нь ойролцоогоор 3-5 сарын дотор гарна.
Энэ хугацаанд ажлын 4 өдөр, өдрийн 3 цагаар Япон хэлний сургалтад хамрагдана.
ВИЗ ГАРСНЫ ДАРАА
Япон улсыг зорьж Япон улсад дасан зохицох, амьдрахад шаардлагатай анхан шатны мэдлэг
эзэмшүүлэх сургалтад 1 сарын хугацаанд хамрагдана. Түүний дараа Япон улсын дадлагажуулагч
компани дээрээ дадлагаа эхлүүлнэ.
ЯПОН УЛСЫН ДАДЛАГАЖУУЛАХ КОМПАНИАС ХАРИУЦАХ ЗАРДАЛ
Ирж очих онгоцны зардал
Япон улсад амьдрахад шаардлагатай анхан шатны мэдлэг эзэмшүүлэх 1 сарын сургалтын зардал
Сургалтын үеэр байрлах байр, тог, газ, ус, хоол хичээл заах багш гэх мэт зардал
Анхны цалин буух хүртэлх хоолны зардал 30,000 иен
ДАДЛАГАЖИГЧААС ГАРАХ ЗАРДАЛ
Сонгон шалгаруулалтын өмнөх 5 өдрийн сургалтын зардал
Орчуулга, бичиг баримт бэлдэх зардал
Япон улс руу явахын өмнөх 5 сарын сургалтын зардал
Эрүүл мэндийн шинжилгээний зардал
УР ЧАДВАРЫН ДАДЛАГАЖИГЧИЙН ЦАЛИН
Тухайн хот, аймгаас шалтгаалан цалин харилцан адилгүй байна.
Ойролцоогоор 4-5 сая төгрөг. Үүнээс нийгмийн даатгал,
эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгал, байрны түрээс хасагдаад
гар дээр ойролцоогоор 3-4 сая төгрөг байна (илүү цаг ороогүй).
ДАВУУ ТАЛУУД
Япон явах шийдвэр ажлын 5 хоногт гарна
Япон хэлний мэдлэгтэй болно
Олон улсын стандартын дагуу хариуцлагатай ажиллаж туршлага хуримтлуулна.
Дэлхийн өндөр хөгжилтэй Япон улсад ажиллаж, амьдрангаа олон шинэ санааг олж авна
Урт хугацаагаар амьдрах виз рүү хөрвүүлэх боломжтой болно
Япончуудын жирийн аж амьдралтай танилцана
ТА СОНИРХОЖ БАЙВАЛ ДООРХ УТАСААР ХОЛБОГДОНО УУ