ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Япон улсад сурах нь тухайн хувь хүнээс шалтгаалах зүйл маш их байдаг. Япон улс руу оюутны чиглэлээр явж хэлний мэдлэг эзэмшсэнээрээ маш олон давуу тал боломжууд бий болох боломжтой. Ерөнхий судалгаагаар Япон хэлний 1 жилийн сургуульд явснаар Япон хэлний N3, N2 түвшний мэдлэг эзэмшдэг. Түүн дээрээ үндэслэн үргэлжлүүлэн коллеж, их дээд сургуульд суралцаж мэргэжил эзэмших залуучууд их байдаг ба Бакалаврын зэрэг эзэмшсэн залуучууд нь өөрийн мэргэжлийн дагуу Япон улсад үндсэн ажилтан болж гэр бүлийн хамтаар амьдрах нь олонтой.
ТУСГАЙ ХӨТӨЛБӨРӨӨР ЯПОН УЛС РУУ ЖИЛ БҮР ЯВУУЛЖ БАЙГАА ТУЛ ДООРХ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТАНИЛЦАЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ
ТУСГАЙ ХӨТӨЛБӨР
Япон улсын Тоттори аймагт 1 жил Япон хэлний сургуульд суралцах + 2 жил коллежид суралцах + Япон компанид үндсэн ажилтан болох хөтөлбөр.
Энэ хөтөлбөрт хамрагдсанаар Япон хэлийг өндөр хэмжээнд эзэмших, асаргаа сувилахуйн чиглэлээр мэргэжлийн диплом тай болох үндсэн ажилтан болж гэр бүлийн хамт амьдрах боломжтой. (Хүйс харгалзахгүй тул эхнэр нөхрийн хамт хөтөлбөрт хамрагдах боломжтой). Энэ хөтөлбөрийн давуу тал нь 1 жилийн Япон хэлний сургуулийн төлбөрийн 50% ийг 3 жилийн дараа үндсэн ажилтнаар ажиллуулах Япон улсын компани хариуцна. 2 жил суралцах коллежийн төлбөрийг Япон улсын засгийн газар хариуцах ба болзол нь тухайн төгссөн мэргэжлээрээ 5 жил Япон улсад ажиллах шаардлагатай.
АНХААРАХ ЗҮЙЛС
Монгол улсад 12 жилийн боловсрол эзэмшсэн байх
Япон улс руу сургалтын виз хүссэн өдрөөс хойш 4-5 сарын хугацаанд визний хариу гардаг ба энэ хугацаанд Япон хэлний сургалтад хамрагдах шаардлагатай.
Япон хэлний N3 түвшингүй бол коллежид элсэж орох боломжгүй тул Япон дахь Япон хэлний сургалтын 1 жилийн хугацаанд Япон хэлний N3 түвшин зайлшгүй эзэмших шаардлагатай.
Коллеж төгссөн дипломгүй бол үндсэн ажилтан болох боломжгүй тул коллежид сурах 2 жилийн хугацаанд амжилттай сайн сурч төгсөх шаардлагатай.
Япон хэлний 1 жилийн сургалтын хугацаанд N3 түвшин авч чадаагүй тохиолдолд Япон улсын компани төлөх ёстой 50% ийг хувь хүн өөрөө төлж барагдуулна.
Коллеж ийн 2 жилийн сургалтын хугацаанд коллежоо төгсөж чадаагүй тохиолдолд Япон улсын засгийн газрын төлөх коллежийн төлбөрийг 100% хувь хүн өөрөө төлж барагдуулна.
Япон улсад коллеж төгссөн мэргэжлээрээ үндсэн ажилтнаар 5 жил ажиллаж хугацаагаа дуусгаагүй тохиолдолд Япон улс, Япон компанийн төлсөн коллеж болон Япон хэлний сургуулийн төлбөрийг буцааж хувь хүн өөрөө төлж барагдуулна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах уулзалтын өдөр: 9 сарын 1 нээс 9 сарын 15 хооронд зохион байгуулагдана
Япон улс руу явах өдөр: 3 сарын 25 наас 4 сарын 5 байна.
Та дээрх хөтөлбөрийг сонирхож байвал БҮРТГҮҮЛЭХ товчин дээр дарж бүртгүүлнэ үү
ЯПОН ХЭЛНИЙ СУРГУУЛЬ
Тавигдах шаардлага
Монгол улсад 12 жилийн боловсрол эзэмшсэн байх
Суралцах хугацаа
1 жил
Сурагчаас гарах зардал
1 жилийн Япон хэлний сургуулийн төлбөр 800,000 иен
(Япон улс руу явахын өмнө сургалтын төлбөрөө 50% Японд очсоны дараа 50% хувааж төлөх боломжтой)
Японд очоод 3 сар амьдрах байрны төлбөр сарын 18,000 иен
(үлдэгдэл 9 сарын төлбөрийг Японд очоод төлөх боломжтой)
Монгол талд гарах бичиг баримт орчуулгын төлбөр 490 мянган төгрөг
Онгоцны зардал
Япон улс руу явахаас өмнө Монголдоо 5 сарын Япон хэлний сургалтад хамрагдах, 1 сарын төлбөр 250 мянган төгрөг
(Япон хэлний N4 түвшний мэдлэгтэй бол 5 сарын сургалтад хамрагдах шаардлагагүй)
Давуу тал
Хичээлийн бус цагаар ажиллах ажлын байр зуучилна (Төлбөргүй)
Үргэлжлүүлэн коллеж, их сургуульд орох боломжтой
Бакалаврын зэрэгтэй бол үргэлжлүүлэн Япон компанид үндсэн ажилтан болох боломжтой
КОЛЛЕЖ
Тавигдах шаардлага
Монгол улсад 12 жилийн боловсрол эзэмшсэн байх
Япон хэлний N3, N2 түвшинтэй байх
Суралцах хугацаа
2 жил
ИХ СУРГУУЛЬ
Тавигдах шаардлага
Монгол улсад 12 жилийн боловсрол эзэмшсэн байх
Япон хэлний N2 түвшинтэй байх
Суралцах хугацаа
4 жил
Та сонирхож байвал манай байгууллагатай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.