ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Ур чадварын дадлага нь ур чадвар эзэмшихэд зориулсан оршин суух зөвшөөрөл, харин тусгай ур чадвар нь ажиллахад зориулсан оршин суух зөвшөөрөл юм. Тусгай ур чадварын дадлагажигч болохын тулд 1 дэх боломж нь доорх 16 мэргэжлийн аль нэг чиглэлээр ур чадварын дадлагажигчаар 3 жил явсан тохиолдолд Монгол улсдаа буцаж ирэхгүйгээр үргэлжлүүлэн Япон улсдаа тусгай ур чадварын дадлагажигч болох боломжтой. Тусгай ур чадварын дадлагажигч болохгүйгээр Монгол улсдаа буцаж ирсэн ч гэсэн 10 жил дотроо тусгай ур чадварын дадлагажигчаар Япон улс руу буцах эрх нь нээлттэй. Хэрэв ур чадварын дадлагажигчаар явсан мэргэжлээсээ өөр мэргэжлээр тусгай ур чадварын дадлагажигч болох тохиолдолд заавал доорх 16 мэргэжлээс сонгож шалгалтад тэнцсэн байх шаардлагатай. 2 дахь боломж нь Япон хэлний N4 түвшинтэй байх Тусгай ур чадварын дадлагажигчийн 16 мэргэжлийн аль нэгийг сонгож шалгалтад тэнцсэн байх. Одоогийн байдлаар Монгол улсад 16 мэргэжлээс хөдөө аж ахуй, газар тариалан, асаргаа, барилга гэсэн дөрвөн мэргэжлийн дагуу шалгалт өгөх боломжтой. Манай байгууллага нь Монголд авч буй дөрвөн мэргэжил дээр нэмэх нь хүнсний үйлдвэрлэл, зочид буудал гэсэн зургаан мэргэжлээр шалгалтад бэлтгэх, N4 ийн шалгалтад бэлтгэх боломжтой. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар тодорхой хэмжээний мөнгө цуглуулж санхүүгийн эх үүсвэртэй болох, түүнийгээ ашиглан их дээд сургуульд сурах, бизнесийн гараагаа эхлэх, үр хүүхдийнхээ боловсролд зарцуулах зэрэг олон сайхан үр дүн гарсаар байна. Мөн манай залуус өндөр хөгжилтэй улсын нийгмийн харилцаа, хүн хүнээ хайрлан дээдлэх ёс гэх мэт эрүүл нийгмийн харилцааг Монгол улсдаа нэвтрүүлж байгаа билээ.
ТУСГАЙ УР ЧАДВАРЫН ДАДЛАГАЖИГЧААР ЯПОН УЛС РУУ САР БҮР ЯВУУЛЖ БАЙГАА ТУЛ ДООРХ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТАНИЛЦАЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ
ТУСГАЙ УР ЧАДВАРЫН ДАДЛАГАЖИГЧИЙН 16 МЭРГЭЖИЛ
16 мэргэжлийн талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл дараах вебсайтад хандана уу https://www.ssw.go.jp/mn/about/video/
ТУСГАЙ УР ЧАДВАРЫН ДАДЛАГАЖИГЧИЙН ХУГАЦАА
1. Тусгай ур чадвар түвшин 1
Нийт 5-н жилийн турш Японд ажиллах боломжтой
Гэр бүлээ татан авах боломжгүй
Япон хүнтэй адил хэмжээний цалин авах
2. Тусгай ур чадвар түвшин 2
Оршин суух хугацаанд тогтоосон хязгаар байхгүй
Гэр бүлээ татан авах боломжтой
ДАВУУ ТАЛУУД
Ур чадварын дадлагажигч 1-ээс 3 жилийн хугацаанд анх орсон компани болон мэргэжлээ солих боломжгүй
байдаг бол Тусгай ур чадварын дадлагажигч компани болон мэргэжлээ солих боломжтой.
Япон хэлний мэдлэгтэй болно
Япон компанид шинэ арга технологид суралцана
Гэр бүлийн хамт урт хугацаагаар амьдрах боломжтой.
Ур чадварын дадлагажигчаар явж ирсэн залуус дахин явах боломжтой
ТА СОНИРХОЖ БАЙВАЛ ДООРХ УТАСААР ХОЛБОГДОНО УУ